Мэдээ

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөөр

Админ
2023/03/20

Бүгд Найрамдах Франц улсын (БНФУ) Засгийн газар парламентаар хэлэлцүүлэлгүй тэтгэврийн шинэчлэлийг хүчээр хийх шийдвэр гаргасны дараа Парис хотод ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийсээр байна.

Тус шийдвэрт тэтгэвэрт гарах насыг 62  нас байсныг 64 болгон нэмэгдүүлэх талаар тусгасан өөрчлөлт байсан юм. Энэхүү төлөвлөгөө нь 2 сарын турш улс төрийн ширүүн маргаан өрнөж, ажил хаялт зарлахад хүргэсэн юм.

Харин жагсагчдын шаардлагын хариуд Ерөнхий сайд Элизабет Борне БНФУ-ын үндсэн хуулийн 49.3-т заасан заалтыг үндэслэж Засгийн газар бие даан шийдвэр гаргах эрхтэй хэмээн тайлбарлажээ.

Мөн тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудал нь БНФУ-ын Ерөнхий Ассамблейн гишүүдээс олонхын санал авах магадлал бага учраас Засгийн газар түргэн хугацаанд тус шийдвэрийг парламентаар хэлэлцүүлэлгүй баталжээ.

Энэ үйлдэл нь сөрөг хүчний улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон зуун хүн Парис хотын төв талбайд жагссаар.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх талаар санал гаргана гэж хэт барууны үзэлтэй сөрөг хүчний удирдагч Марин Ле Пен мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-64984374



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.