Мэдээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Москва руу "нөхөрлөлийн аялал" хийж байна

Админ
2023/03/20

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийсэн нь дэлхийн тавцанд БНХАУ-ын дипломат нөлөө өсөн нэмэгдэж буйг илтгэсэн үйл явдал хэмээн шинжээчид дүгнэж байна.

Мөн АНУ тэргүүтэй барууны орнуудын тогтоосон дэлхийн дэг журмыг эсэргүүцэх БНХАУ-ын амбиц хүчтэй байгааг илтгэж буй билээ.

Европ тивд ОХУ-Украины дайны нөхцөл байдлаас үүдэн улс төр, эдийн засгийн хямралд орсон байгаа энэ үед БНХАУ-ОХУ харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаа нь олон улсын харилцаанд томоохон өөрчлөлтийг үзүүлж болзошгүй байна.

ОХУ олон улсын тавцанд шахалтад орж, эдийн засгийн олон хориг хэмжээнд орсон байгаа энэ үед БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсад айлчлан Путиныг дэмжиж буй нь цаашид Украины дайнд Хятадын зүгээс зэвсэг нийлүүлж магадгүй гэж баруун орнууд болгоомжилж байна.

Олон улсын шинжээч Брайан Харт хэлэхдээ “Ши Жиньпины айлчлал Украины дайны явцад ямар нэгэн хүчтэй нөлөө үзүүлэхгүй. ОХУ болон Украины талууд дайныг зогсоож, харилцан буулт хийхэд бэлэн биш байгаа учраас БНХАУ  нөлөөлж чадахгүй гэж тэрээр”хэлжээ.

 Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/20/china/china-xi-



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.