Мэдээ

Саудын Араб болон Иран Улсын талууд харилцан айлчлал хийхээр болжээ

Админ
2023/03/20

Ойрх Дорнодын бүс нутгийн улс орнуудын хүйтэрсэн харилцаа эрс сайжирч буйн илрэл нь Саудын Арабын Вант Улсад (САВУ) хийх Ираны Ерөнхийлөгчийн айлчлал хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.

Тус үйл явдалтай холбоотой Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан сэтгүүлчдэд хэлэхдээ “Хоёр улс Гадаад хэргийн сайдын түвшинд уулзалт хийхээр тохиролцож, уулзалтыг зохион байгуулах гурван боломжит байршлыг санал болгосон”  гэжээ.

Одоогоор хоёрын талын албаныхан уулзалтын байршил, өдөр зэргийг нууцалж байгаа юм.

Мөн BBC агентлагийн Ойрх Дорнодын бүс нутгийг хариуцсан редактор Себастьян Ушер хэлэхдээ, “БНХАУ-ын тусламжтайгаар олон хоногийн турш зуучилсны үр дүнд хоёр талын хооронд өндөр түвшний уулзалт болохоор товлогдоод байгаа нь маш сайшаалтай үйл явдал хэмээн үзэж байна” гэсэн.

САВУ болон Ираны эрх баригчид дипломат харилцаагаа сайжруулах олон удаагийн оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж байсан билээ. Энэ удаагийн оролдлого амжилттай болж хоёр улс эдийн засаг, худалдааны харилцаагаа эргэн сэргээж, харилцан дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар тогтжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east-65010185



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.