Мэдээ

Куба Улсад парламентын сонгууль явагдаж байна

Админ
2023/03/27

Куба Улсын сонгуулийн насны 8 сая гаруй иргэд Үндэсний ассамблейд нэр дэвшигчдийг 5 жилийн хугацаатай сонгохоор саналаа өгч байна.

Улс орон даяар санал авах байрууд орон нутгийн цагаар 2023 оны 03 сарын 26-ны өдрийн өглөөний 07:00 цагт нээгдэж тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейд иргэдийг төлөөлөх 470 хууль тогтоогчийг сонгохоор саналаа өгч эхэлжээ.

Энэхүү санал хураалт нь Куба Улсад сүүлийн хэдэн арван жил болж байгаагүй эдийн засгийн хямрал болон хүнсний хомсдол, цагаачлалын давлагаа, инфляцын өсөлт зэрэг олон асуудал үүссэн үед явагдаж байгаа юм.

Харин сонгуульд тус улсын Коммунист намын 470 гишүүн нэр дэвшиж байгаа учир сөрөг хүчин, сонгуулийн сурталчилгаа гэж байхгүй нь олон улсын анхаарлыг татаж байгаа ч иргэд хэрвээ тухайн нэр дэвшигчийг дэмжихгүй бол сонгуульд санал өгөхдөө “түдгэлзэх” эрхтэй байгаа нь иргэдийн сонголтыг хүндэтгэж, мөн Коммунист нам нэр дэвшигчдээ чанаржуулахад чухлаар нөлөөлдөг эрх зүйн зохицуулалт юм.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/26/polls-open-in-cuba-for-legislative-elections

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.