Мэдээ

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын төлөөллийг хүлээн авч уулзав

Админ
2023/04/01

БНХАУ-ын Хятадын Коммунист Намын ХХ их хурал 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болсон билээ. Энэ сарын 28-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын XX Их хурлын тайланг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Шү Чымин Монгол улсад ажлын айчлал хийж байна.

БНХАУ-ын Хятадын Коммунист Намын XX Их хурлын тайланг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Шү Чымин Монгол улсад ажиллах үеэрээ Монголын улс төрийн намуудын төлөөллүүдтэй уулзав.

Өчигдөр буюу 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нар Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Шү Чыминаар ахлуулсан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай болж, ноён Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдож, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Чян томилогдсонд баяр хүргэв. 

Хятадын Коммунист Намын XX Их хурлын тайланг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Шү Чымин Монголын сайхан оронд айлчилж буйдаа талархалтай байгаагаа илэрхийлээд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан ажиллаж буй хугацаандаа хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад баяртай байгаагаа онцоллоо. 

Монгол Ардын Нам, Хятадын Коммунист Намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид залуучууд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр тал дурдлаа. Түүнчлэн Хятадын Коммунист Намын зүгээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монголд зочлох жил” хөтөлбөрүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн арга хэмжээ нь хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломж гэж харж буйгаа илэрхийлэв.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.