Мэдээ

“Манлайлагч 350” хөтөлбөрийн 3 дахь ээлжийн сургалт эхэллээ

Админ
2023/04/09

“Манлайлал 350” хөтөлбөрийн 3 дахь ээлжийн сургалтад Булган, Дархан-Уул, Завхан, Орхон аймаг, Баянзүрх, Налайх дүүргийн 60 манлайлагч эмэгтэй хамрагдаж байна.  Сургалт 2023 оны 04 дүгээр сарын 9 – 12-ны хооронд Тусгаар Тогтнолын Ордонд болж байна. 

Социал Демократ эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг нээж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа үг хэллээ.


Оролцож буй эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд намын Бага хурлын гишүүн 1, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байсан 12 эмэгтэй, үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч 11, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байсан 26 эмэгтэй, үүнээс сумын ИТХ, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 21 байна. 

 Монгол Ардын Намын бодлогод Жендэрийн тэгш эрх, хүний эрх, хүйсийн тэнцвэртэй байдлыг бий болгох асуудал томоохон жин дардаг. Энэ ч утгаар сургалтад сумын засаг дарга эмэгтэй 4,  сумын ИТХ-ын дарга эмэгтэй 3, багийн Засаг дарга эмэгтэй 17, сумын намын хорооны дарга 10, үүрийн дарга 6, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга 4 байна.  






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.