Мэдээ

Бүгд Найрамдах Португал Улсад (БНПУ)-д “Төрийн албаны дотоод үйл ажиллагааны шинэчлэл" хийгдэнэ

Админ
2023/04/11

Бүгд Найрамдах Португал Улсад (БНПУ) өрнөж буй төрийн албаны дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн талаар тус улсын Үндэсний ассамблейд ширүүхэн парламентын мэтгэлцээн өрнөлөө.

Энэхүү мэтгэлцээний үеэр БНПУ-ын Либерал нам төрийн албаны шинэчлэлийн талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, одоогийн засгийн эрхийг барьж  буй Португалийн Социалист намынхан төрийн албаны дотоод шинэчлэлийг хийхэд олон саад бэрхшээлтэй тулгарч, эрх зүйн орчны томоохон өөрчлөлт хийх шаардлагатай нүүр тулгарна гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Харин Португалийн Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Жоа Азеведо “Төрийн чанартай үйлчилгээ бол тэгш бус байдлыг бууруулж, хүн бүрийн амьдрах орчныг сайжруулах хамгийн чухал хэрэгсэл юм. Төрийн үйлчилгээний чанар нь бүх нийтийг хамарсан, үр дүнтэй, хүртээмжтэй, үнэ төлбөргүй байх хандлагыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэхэд ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Иймд одоо Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн албаны дотоод үйл ажиллагааны шинэчлэл”-ийн хүрээнд Хүчирхийллийн эсрэг тэмцэх газар, Үндэсний Гвардийн сургалт, судалгааны төвтэй хамтран их хэмжээний баримт бичгийн архивыг дижитал хэлбэрт шилжүүлж, суурь судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн тус шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй улс төрийн шийдвэрүүд нь одоогийн Засгийн газрын хүсэл зоригийг илэрхийлж байгаа бөгөөд орон нутгийн эрх мэдлийг сайжруулах тал дээр анхаарч байна. Иймээс бид төрийн албаны дотоод үйл ажиллагааны шинэчлэлийг улс төрийн зориг гарган бүрэн хийх ёстой” гэжээ.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж, орон сууцны дахин төлөвлөлт явуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Харин тус асуудлыг шийдвэрлэхээр нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг хүсэхгүй байгаа иргэдэд амьдралын боломж нөхцөл илүү сайтай, хүн амын нягтаршил бага бүс нутаг руу шилжин суурьших, тогтвортой ажлын байртай байхад нь дэмжлэг үзүүлэх, орон сууцны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх зэргээр иргэдэд дэмжлэг үзүүлэх бодлогын цогц шийдлийг Португалийн Социалист намаас хэрэгжүүлэх замаар төрийн албаны дотоод үйл ажиллагааны шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлэхээр зорьж байна.

Жоа Азеведо мэтгэлцээний төгсөлд “Манай улсын Засгийн газарт тэгш бус байдлыг бууруулах бодлогын мэдрэмжийг бий болгох арга хэрэгсэл, чадамж бий. Алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч, ажиллаж, шилжин суурьших нь бэрхшээл биш, харин боломж гэдэгт" социал демократууд бид итгэлтэй байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/deslocalizacao-de-servicos-publicos-para-o-interior-e-essencial-para-contrariar-assimetrias/

Орчуулсан: Эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.