Мэдээ

Чилийн хууль тогтоогчид долоо хоногийн ажлын цагийг 40 цаг болгон бууруулах хуулийн төслийг олонхын саналаар баталлаа

Админ
2023/04/12

Бүгд Найрамдах Чили Улсын (БНЧУ) хууль тогтоогчид Өмнөд Америкийн ажилчдын ажил амьдралын чанар, тэнцвэрт байдлыг сайжруулах зорилгоор тус улсын долоо хоногийн ажлын цагийг 45-аас 40 цаг болгон бууруулах хуулийн төслийг олонхын саналаар баталлаа.

БНЧУ-ын Конгрессын дээд тэнхимийн сенаторууд ажлын цагийг бууруулах санал хураалтыг нэрээ нууцлан явуулахыг зөвшөөрсний дараа уг хуулийн төслийг Конгрессын доод танхим 2023 оны 4 сарын 12 өдөр 127-14-ийн харьцаатай буюу олонхоор дэмжин баталлаа.

Хуулийн төслийг соёрхон гарын үсэг зурахаар хүлээгдэж буй БНЧУ-ын улс төрийн зүүний үзэлт Ерөнхийлөгч Габриэль Борич тус хуулийн төслийг "Бүх нийтийн сайн сайхан амьдрахад чиглэсэн гэр бүлийг дэмжсэн төсөл" юм хэмээн цахим хуудсаараа албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн тус улсын Хөдөлмөрийн сайд Жаннетт Жара "Энэ бол бидний амьдралын чанарт асар их хувь нэмэр оруулах хууль юм" "Зүүний хүчнийхэн хамтдаа, ажилчдын эрхийг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт хийж болно гэдгийг илтгэн харуулж чадлаа."гэжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/4/11/chilean-congress-approves-bill-reducing-work-week-to-40-hours
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.