Мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзалт хийжээ

Админ
2023/04/17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзаж, АНУ болон Барууны бусад орнуудын нөлөөг бууруулахыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож буй талаар ярилцсаныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д 3 өдрийн айлчлал хийснээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа тус улсын Батлан хамгаалахын сайд генерал Ли Шанфутай 2023 оны 4 сарын 16-ны өдөр Москва хотноо уулзжээ.

Мөн ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Бид цэргийн салбарын хүрээнд идэвхтэй ажиллаж, хэрэгтэй мэдээллээ тогтмол солилцож, хамтын ажиллагааны хүрээнд цэргийн дадлага сургуулилт хийж, цаашид өргөн хүрээнд ажиллах болно” гэжээ.

Гэвч албан ёсоор БНХАУ Украины дайны талаар төвийг сахисан байр суурьтай байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өмнөх айлчлалынхаа үеэр “Манай улс Украины дайны үед ОХУ-д улс төрийн дэмжлэг, эдийн засгийн баталгаа олгоно” гэж мэдэгдэлдээ дурдаж байсан юм.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news...

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.