Мэдээ

Японы хүн ам 2022 онд 556,000-аар буурсан гэх тайлан мэдээ гарчээ

Админ
2023/04/17

2023 эхний улиралд гаргасан Японы Засгийн газрын мэдээллээс үзвэл, Японы хүн ам 12 дахь жилдээ дараалан буурч, нас баралт нэмэгдэж, төрөлт огцом багассан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно хэвлэлийн бага хурлын үеэр “2022 онд хүн ам 124.49 сая болсон нь өмнөх оныхоос 556,000-аар буурсан үзүүлэлт юм. Мөн Японд гаднаас ирэн суурьшсан хүн амын шилжилт хөдөлгөөн 175,000-аар нэмэгдсэн байна.

Иймээс Японы Засгийн газраас “Хүн амын бууралтын гол хүчин зүйл болох төрөлт багасаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд анхаарч, бодлогын түвшний арга хэмжээ авч ажиллах чухал” гэжээ.

Япон Улс төрөлтийн тоо огцом буурсан дэлхийн улсуудын нэг бөгөөд 2020 оны хүн ам зүйн статистик үзүүлэлтээр 1,500 хүн тутмын нэг нь 100 ба түүнээс дээш настай гэсэн дүн мэдээ гарч байжээ.

Их хотын завгүй амьдралын хэв маяг, урт ажлын цагаас болж зарим япончуудад гэр бүл зохиоход маш бага хугацаа зарцуулдаг бөгөөд амьдралын өртөг өндөртэй учраас залуучууд хүүхэдтэй болохоос зайлсхийх хандлагатай болсон нь төрөлтийн тоо буурах нэг шалтгаан болж байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/04/13/asia/japan-population-decline-record-drop-intl-hnk/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.