Мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал НАСА-гийн сансрын төвд зочилсноор эхэллээ

Админ
2023/04/26

Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Ерөнхийлөгч Юн Сук Ёол НАСА-гийн нислэгийн төвтэй танилцаж, АНУ-тай сансрын технологи,  судалгааны чиглэлээр ажиллах хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч 2023 оны 4 сарын 25-нд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай хамт Мэрилэнд муж улсын Гринбелт дэх сансрын нислэгийн төвд болсон уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Би хүн төрөлхтний ирээдүй сансарт өрнөнө гэдэгт үргэлж итгэдэг.

БНСУ 2032 он гэхэд ашигт малтмалын нөөц олборлох зорилгоор сар руу хүрч, 2045 он гэхэд Ангараг гаригт сансрын нисгэгчдээ газардуулах төлөвлөгөөтэй ба сансрын технологийн  салбарт дэлхийн тэргүүлэх 5 улсын нэг болох алсын хараатай байсан” гэжээ.

Харин АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камила Харрис “Манай хоёр улсын харилцаа холбоо бол Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхий даяарх аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн тулгуур” гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж:   https://www.aljazeera.com/news/2023/4/26/south-korea-president-opens-us-tour-with-nasa-space-centre-visit   

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.