Мэдээ

"British American Tobacco" компани Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчсөн учир торгууль төлнө

Админ
2023/04/26

“British American Tobacco” компанийн охин компани АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин Хойд Солонгост тамхи зарсан учраас АНУ-ын эрх баригчдад хүүгийн хамт 635 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

АНУ-ын эрх баригчид энэхүү торгууль төлөх үндэслэл нь 2007-2017 оны хооронд БНАСАУ-д явуулсан тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гэж мэдэгджээ.

“British American Tobacco” компанийг Хойд Солонгосын төрийн өмчит тамхи үйлдвэрлэгчдэд навчин тамхи худалдан борлуулж, АНУ-ын банкуудыг хууран мэхэлж, 74 сая ам.долларын гүйлгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан юм. Тус хэлэлцээрийн дүнд Хойд Солонгосын үйлдвэрлэгчид 700 сая ам.долларын ашиг олжээ.

Тус компанийн удирдах зөвлөлийн төлөөлөл Жэк Боулз "Бид буруутай үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна" гэжээ.

Дашрамд дурдахад “British American Tobacco” компани нь дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан, Их Британийн хамгийн том 10 компанийн нэг юм.          

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-65393223

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.