Мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Талибантай харилцах нь зөв цаг биш" гэж мэдэгдэв

Админ
2023/05/03

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Афганистанд тулгарч буй сорилтуудын талаар зөвшилцөлд хүрэх зорилгоор Дохад хийсэн хаалттай бага хурлын дараа дараах мэдэгдлийг хийлээ.

Тодруулбал, НҮБ-аас зохион байгуулсан Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлаар “Афганистаны Засгийн эрх барьж буй Талибанчуудыг албан ёсоор олон улсад хүлээн зөвшөөрөөгүй учир шууд харьцах цаг нь болоогүй” гэж мэдэгдэв.

Энэ нь олон улсын тогтсон дэг журмыг цаашид баримталж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулах зарчимтай холбоотой юм.

Мөн Афганистанд тулгамдаж буй хүмүүнлэгийн хямрал, эмэгтэйчүүдийн эрх, терроризмтой тэмцэх зэрэг асуудлаар тус хурлыг зохион байгуулан 20 гаруй улс орны төлөөлөгч оролцжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/5/2/un-chief-says-not-the-right-time-to-engage-with-taliban

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.