Мэдээ

Педро Санчес: Улс төр бол байнгын бухимдал биш харин зөвшилцөл, бодлогын шийдэл юм

Админ
2023/12/19

Испанийн Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчес, түүний тэргүүлсэн ажлын алба Боловсролын тухай хууль, Шинжлэх ухааны тухай хуулиудыг тус тус Конгрессээр батлуулж, Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл, Европын сантай зөвшилцөх зэрэг томоохон улс төрийн шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлж байна.

Испанийн Хөдөлмөрийн Намын хүндэтгэлийн хуралд тэрээр “Конгрессд олонх болоход бидэнд итгэл үзүүлсэн 12 сая гаруй сонгогчдодоо баярлалаа, таны улс төрийн сонголтод хүндэтгэл үзүүлж, тус арга хэмжээг зохион байгуулж байна. Улс төр бол сүйтгэж байгаа хэрэг биш, бүтээж буй үйл хэрэг юм, улс төр бол хувийн тоглолт биш, харилцан яриа, зөвшилцөл билээ... Тийм учраас бид сөрөг хүчний удирдагчдаас илүү олон гэрээ байгуулж, Европын Холбооны улс орнуудтай хамтран ажиллаж чадсан билээ. Харин хэт барууны үзэл суртлаас шалтгаалж улс орны дотоод эв нэгдэл сулрах хандлагатай байна. Иймээс Испанийн Соц-Декүүд ард түмний хүсэл зоригт талархаж, хүлээцтэй байдал, хүндэтгэлтэйгээр нийтийн эрх ашгийн төлөө хичээнгүйлэн ажиллана” гэж мэдэгджээ.

Тухайлбал, Испанийн Засгийн газар 20-хоногийн өмнө Паритетийн тухай хуулийг баталж, жил бүр улсын төсөвт шинжлэх ухааныг дэмжих 1 сая еврог тусгахаар болсон бөгөөд 2024 оноос эхлэн хэрэгжих ажээ. Мөн Испанийн улсын төсвийн бүрдэлд “Нийгмийн төсөв” гэсэн ангиллыг оруулж залуучуудыг орон сууцжуулах, иргэд өөрсдийн орлогоор орон сууцтай болж чадахуйц “таван тулгуурт сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж эхэлжээ.

Педро Санчес илтгэлээ өндөрлөхдөө “Испанийн Галисиа мужид  болох 2024 оны сонгуульд итгэл дүүрэн ялалт байгуулах нь дамжиггүй, энэ нь Галисиа мужид  өөрчлөлтийн жилийг авчрах болно. Мөн илүү сайн, сайхан нийгмийн төлөө бид хамтдаа дэвшилтэт бодлогын шийдлээр улс төрийн манлайлал үзүүлэх болно” гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ:  https://www.psoe.es/actualidad/noticias-actualidad/pedro-sanchez-la-politica-es-acordar-y-no-el-berrinche-permanente-le-pido-a-feijoo-que-haya-mas-acuerdos-y-menos-insultos/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.