Мэдээ

Дэвшилтэт Социал Демократ Клубын “Бодлогын хэлэлцүүлэг” анх удаагаа цахимаар зохион байгуулагдлаа

Админ
2024/03/21

Цахим хэлэлцүүлэг “Бодлогын циклд хиймэл оюун ухаан ашиглах боломж, эрсдэл” сэдвийн хүрээнд боллоо.

Хэлэлцүүлгийн модератораар “Educated Enterprise” үүсгэн байгуулагч, Сингапурын Үндэсний Их Сургуулийн Төрийн Бодлогын магистр О.Энхзул, зочноор “Virual Plus” үүсгэн байгуулагч, Төв Азийн Silkway Accelerator оролцогч С.Батцэнгэл, “Steppe Group&Orda” үүсгэн байгуулагч БНСУ KAIST бакалавр, Францын USQV их сургуулийн магистр Б.Гэрэлмаа, “GerTech” үүсгэн байгуулагч, Токиогийн Технологийн Институтийн магистр Б.Хатанболд нар оролцов. 

Ухаалаг утас, ухаалаг цагаар дамжуулан өнөөдөр бид хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа ашиглаж байгаа. Ингэхдээ бид эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг гээд бүх салбарын мэдээллийг авч байгаа нь бодит үнэн.

Дэвшилтэт технологи цаашид та бидний амьдралд бүр ч илүү ихээр нөлөөлнө. Гагцхүү энэ чиг хандлагыг ойлгож, давуу тал, боломжуудыг нь үр дүнтэй ашиглах цаг үеийн шаардлага үүсэж байна.

Хиймэл оюун ухааныг хувь хүн болон байгууллагын хүрээнд хэрхэн ашиглаж болох, хууль эрх зүйн ямар орчин шаардлагатай тухай асуудлууд хэлэлцүүлгийн үеэр хөндөгдлөө.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалахад хиймэл оюун ухааныг ашиглах боломжтойг онцлохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудад энэ чиглэлийн сургалт оруулах боломжийн талаар асуулт, хариултууд өрнүүлсэн юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.