Мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос МАН-ын мөрийн хөтөлбөрт санал өгөв

Админ
2024/03/22

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Ардын Намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр хүргүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо нь 2000 онд эцэг эхийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн 18 салбар бүхий 4700 гаруй гишүүдтэй үндэсний төрийн бус байгууллага аж. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгах боломжтой гэж үзэж байгаа саналуудаас дурдвал:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгож тус газрын даргыг асуудал хариуцсан сайд бөгөөд Засгийн газрын гишүүн болгох.

-НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах.

-Саадгүй байдал хүртээмжийн тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай, Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулж, батлан хэрэгжүүлэх зэрэг саналуудыг дурджээ.

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.