Мэдээ

Д.Амарбаясгалан: Улаан буудайг дэлхийн зах зээлд гаргах боломжийг нээж, доод үнийг тогтоохоор боллоо

Админ
2024/04/10

Засгийн газар өнөөдөр хуралдаж малчид, тариаланчидтай холбоотой цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэн зарим шийдвэрийг гаргасан талаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

Тодруулбал, "Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Нийт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй гурил, түүгээр хийж буй бүтээгдэхүүний үнэ хэт өссөн байгаа тул Засгийн газраас гурилын үнийг бууруулах бүхий л боломжийг эрэлхийлсээр байна. Үүнтэй холбоотойгоор гурилын гол түүхий эд болох улаан буудайн салбарыг уналтад орохоос хамгаалж илүү өргөн хүрээнд хөгжих  боломжтой шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

"Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдсанаар ямар эерэг үр дүн гарах талаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Дотоодын хүнсний хэрэгцээнд шаардлагатай байгаа улаан буудайн нөөцөө хангасны дараа илүү гарсан буудайгаа дэлхийн зах зээлд экспортод гаргах боломжийг Засгийн газар 100 хувь нээж өгөв.

-Улаан буудайн доод үнийн хязгаарыг Засгийн газар жил бүр тогтооно.

-Дотооддоо зөвхөн 400 мянган тонн улаан буудайг тариалдаг байсан бол гадаад руу экспортод гаргах замаар 1 сая, 2 сая тонн улаан буудайг тариалах боломжийг нээж байна. Ингэж чадвал улаан буудайн экспортоос эхний жилүүдэд 300-500 сая ам.долларыг олох боломжтой болно гэсэн мэдээллийг өгөв. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.